Хог хаягдлыг хөрсөнд булах шинэ хяналттай ландфиллийг ашиглалтад оруулжээ

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төвд хог хаягдлыг хөрсөнд булах шинэ хяналттай ландфиллийг ашиглалтад оруулжээ. Азийн Хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Говь-Алтай, Сүхбаатар, Дархан-Уул, Өвөрхангай аймагт “Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл” 2020 оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд хог нягтруулан тээвэрлэх төв, дахивар хүлээн авах цэг, шинэ хяналттай ландфилл барих зэрэг бүтээн […]