Эн Си Си Эс ХХК нь инженеринг болон олон төрлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлдэг компани бөгөөд бидний үйлчилгээнүүд нь инженерийн зураг төсөл, төслийн удирдлага, зөвлөх үйлчилгээ, хот төлөвлөлт, галын аюулгүй байдал, тэсрэх болон химийн бодисын аюулгүй байдал технологийн төлөвлөлт, түлшний инженерчлэлийн зөвлөх үйлчилгээ, геотехникийн өрөмдлөг болон лабораторийн үйлчилгээ, төгсөглөг болон төгсөглөг бус элементийн тооцоо, техникийн орчуулгын үйлчилгээ зэрэг болно.
Манай Эн Си Си Эс ХХК-ын шинжлэх ухаан, судалгаанд суурилсан сэтгэлгээтэй, олон жилийн туршлага, мэргэжлийн арга барил, ур чадваруудыг эзэмшсэн инженерүүд болон төслийн удирдлагын багууд хамтран таны хэрэгжүүлж буй төслийг эхнээс нь дуусгах хүртэл бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үүссэн асуудлуудыг мэргэжлийн өндөр түвшинд шийдэж, таны төслийг амжилттайгаар гүйцэтгэх болно.
Оюу толгой гүний уурхайн төслийн 31 багц зураг төслийн хяналт баталгаажуулалт, зураг төсөл зохиогчийн хяналт
Монгол улсын засгийн газраас Оюутолгойд хийсэн аудитын баримт бичгийн орчуулгын үйлчилгээ
NFPA 30, NFPA 122 стандартуудыг Монгол улсын стандарт болгон баталгаажуулсан
Оюу толгойн хөрөнгө оруулалттай Таван толгой цахилгаан станц барих төслийн судалгааны ажил болон ТЭЗҮ-д оролцсон
Оюу толгой гүний уурхайн 120 хүний хорогдох байрны зураг төсөл боловсруулалт, баталгаажуулалт
Оюу толгой ус хадгалах далангийн барилга байгууламжийн зураг төсөл, боловсруулалт, баталгаажуулалт
“Эн Си Си Эс” компани нь Монгол улсын хууль, дүрэм, норм, стандарт болон олон улсын стандарт шаардлагуудыг хангаж ажилладаг ба үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам сайжруулж, 2019 оноос чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001:2015, 2020 оноос туршилт тохируулгын лабораторийн MNS IEC/ISO 17025:2018 стандартуудыг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.
Харилцагчидтайгаа хуулийн хүрээнд хамтран ажиллах ёс суртахуун ба ёс зүйн хэм хэмжээ
Мэдлэгээ солилцох, харилцан бие биенээ дэмжих замаар зорилгодоо хүрэх нэгдмэл санаа
Асуудлыг шийдвэрлэх STEM хандлага
Ажилтнуудын цаг ямагт суралцаж, хөгжих боломж
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах шинэлэг, бүтээлч сэтгэлгээ
Монгол улсын болон олон улсын стандартыг хэрэгжүүлэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай, дээд зэргийн үйлчилгээ
ХАБЭА-ын дүрэм, стандарт шаардлагуудыг бүрэн хангасан аюулгүй орчинг бий болгох бүхий л үйл ажиллагаа, арга замыг ашиглаж ажиллана.
Монгол улсын хууль, тогтоомж, стандарт шаардлага, олон улсын стандарт нормуудыг үйл ажиллагааны бүхий хэсэг заавал мөрдөж ажиллана.
Дахин боловсруулах боломжийг ихэсгэх, бохирдол, хог хаягдал хөршийн тав тухыг алдагдуулсан зүйлийг багасгахын тулд бизнесийн хөгжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
Захиалагчийн шаардлагад нийцсэн үйлчилгээг үнэн зөв, чанартай үзүүлэх Нийлүүлэгч болон хамтрагч талуудтай шудрага, эрх тэгш, хариуцлагатай харилцана.
Компани бүхэлдээ мэргэжлийн ур чадварын өндөр стандартыг дэмжиж, ёс зүйн дүрмийг сайтар дагаж мөрдөж ажиллана.
Ажлын таатай орчныг бий болгохын зэрэгцээ боломжийг тэгш хуваарилж ажилчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сурч боловсроход дэмжлэг үзүүлж, амьдарлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлнэ.