Тодорхой төсөв, төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанартай хүлээлгэн өгсөн төслийг амжилттай төсөл гэх бөгөөд төсөл хэрхэн хэрэгжих нь төлсийн удирдлагаас шууд хамаарна. Эн Си Си Эс-ийн төслийн удирдлагын баг нь төслийг урьдчилсан судалгааг хийж, төслийн ажлын хэмжээ, үргэлжлэх хугацаа, явц дунд үүсч болохгүй эрсдлийг тооцоолж, төсөвт хяналт тавьж ажилладаг. Гүйцэтгэлийн явц, чанар, материал хангамж зэрэг бусад бүх хүчин зүйлсийг нарийвчлан хянаж, төсөл хэрэгжүүлэгч талуудтай хамтран төслийн баримт бичгийг гүйцэтгэж хүлээлгэн өгнө.
Төслийн удирдлагын зөвлөх үйлчилгээ, Монгол улсын барилгын норм дүрэм, стандарт, хууль тогтоомжууд, барилгын бичиг баримт бүрдүүлэх, тусгай зөвшөөрлүүд авах, үе шатын бүрт хяналт хийх, улсын комисс ажиллуулахад бэлдэх зэргээр гадны компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Бид барилгын зураг төсөл, зохиогчийн хяналтын чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулж байна